тарчлагчэгэл итгэгчзалуугаараа нас барсанөсвөр үеийнхэн, сурагчидхамт олонтойгоохавчлагыг тэссэншударга ёс, ялгаварлан гадуурхалтын эсрэггэмшил, эрс өөрчлөлтУганда
Хааны шаардлагаас бага насны үйлчлэгчдийг хамгаалах гэж байгаад тэр хүүхдүүдтэй хамт галд шатав.
Угандад шашин дэлгэрүүлэгч анх орсон нь 1879 он. Түүнээс хэдхэн жилийн дараа болсон явдал юм.
Шинэ хаан Мванга Христийн шашинтныг үндсээр нь устгахыг хүсэж, анхны хохирогчоор ордны үйлчлэгчдийн дарга байсан Иосеф Мукасаг алав. Чарльз Лванга тэр шөнө Ариун угаал хүртэж нас барсан хүний албыг залгамжлав. Санваартантай холбогдох замгүй нөхцөлд тэр хааны шударга бус шаардлагаас бага насны үйлчлэгчдийг хамгаалж, аюул нүүрлэхэд Ариун угаалд бэлтгэж буй дөрвөн хүнд нууцаар Ариун угаал өгөв. Тэдний нэг нь арван гурван настай Кизито байлаа.
1886 онд хорин хоёр хүнийг зэгсэнд боож амьдаар нь шатаав. Хамгийн бага хүүхэд нь арван дөрвөн настай байлаа. Хамт нас барсан хүмүүсийн дунд Английн Сүмийн итгэгч хорин гурван хүн ч байв. Тэр тарчлалын дараа Угандагийн Сүм харин ч ихээр өсөв.
Энэ бичвэрийг тэрхүү мэдээлэл болон Сүмийн бусад эх сурвалжид тулгуурлан энэ вэбсайтад шинээр бичсэн болно.
